Буриад улс “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд оролцож байна
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII наадам энэ зургадугаар сарын 25-нд Якутск хотод эхэлжээ.
Алс Дорнодын Холбооны тойргийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Буриадаас 22 хүн багтсаны дотор 14 тамирчин, 7 дасгалжуулагч, 1 төлөөлөгч байна.
Наадамд оролцогчид спортын 24 төрлөөр 224 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Буриадын тамирчид чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, хийн буудлага, нум сум, ширээний теннис гэсэн 6 спортын төрөлд ур чадвараа сорино.
Буриадын Спорт болон Залуучуудын бодлогын сайд Иван Козырев тамирчдыг дасгалжуулж дэмжин ажиллаж байгаа дасгалжуулагчид болон төлөөлөгчид талархал илэрхийллээ. Ийм өргөн хүрээтэй арга хэмжээнд оролцох нь бүх тамирчид оролцогчдын хувьд нэр төрийн хэрэг гэдгийг тэрээр онцолж, тэмцээн уралдаануудад нь амжилт хүсжээ.
“Азийн хүүхдүүд” олон улсын спортн наадам хүүхэд, өсвөр үеийн охид хөвгүүдийн дунд өвөл болон зуны спортын багийн болон ганцаарчилсан төрлүүдээр зохиогддог. Анх 1996 онд Якутск хотноо Бүгд Найрамдах Саха (Якут) улсын анхны ерөнхийлөгч Михаил Николаевын санаачилгаар орчин цагийн Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан зохиогдож байв. Энэ бүх хугацаанд тус Наадамд Азийн орнууд болон Оросын бүс нутгуудын 15000 гаруй залуу тамирчид оролцжээ.