Тувагийн ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдрийг Холбооны шинжээчид баталгаажуулав
Эрс тэс уур амьсгалтай бүс нутгийн нөхцөлд бий болж, тувагийн үржил селекцийн мэргэжилтнүүдийн хүчин чармайлтын дүнд хадгалагдан үлдсэн ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдрийг Москвагаас ирсэн шинжээчид баталгаажуулжээ.
Тувагийн тэсвэр сайтай ямаанууд орон нутгийн хэт халуун, хүйтэн цаг агаарын нөхцөлд дасан зохицсон, ноосон бүрхүүл дэх ноолуурын агууламжийн гол үзүүлэлтээр оросын ижил чиглэлийн нэрд гарсан үүлдрүүдийг давжээ.
Энэ зургадугаар сарын 12-15-нд ОХУ-ын Улсын төсөвт шинжлэх ухааны байгууллага - Бүх Оросын үүлдэр омог эрхэлсэн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн хонь, ямаа үржүүлгийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ХАА-н ухааны доктор Светлана Новопашина, ХУТБ “Госсорткомиссия” –ийн тэжээлийн ургамал, эрдэнэ шишийн ургамлын хэлтсийн тэргүүлэх зоотехникч Сергей Кузин, Тува улсын ХХААЯ-ны дэд сайд Баир Ховалыг, Тувагийн улсын их сургуулийн мал эмнэлэг, зоотехникийн тэнхимийн доцент Раиса Иргит, Тувагийн Улсын их сургуулийн ХАА-н тэнхимийн декан Мария Донгак, Эрзиний районы ХААГ-ийн зоотехникч Татьяна Саай нарын бүрэлдэхүүнтэй комисс тувагийн бүдүүн ноост ямаан сүрэгт судалгаа хийжээ. Тус комисс мөн ноолуурын чиглэлийн ямааны уг үүлдрийг үржил селекцийн шинэ ололт болохыг баталгаажуулсан баримт бичгийн бүрдүүлэлтийг мөн шалгасан байна.
Үүлдэрийг сэргээх ажлыг Эрзиний районы “Уургай”, “Бай-Даг”, Овюрийн районы “Торгалыг” гэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үүлдэр омгийн гурван аж ахуйн нэгжид явагджээ. “Уургай” хоршоонд энэ ажил бүр 2014 оноос ХААШУ-ны дэд эрдэмтэн, доцент Раиса Иргит, ОХУ-ын ХАА-н гавьяат ажилтан Батаа Кунгаа нарын удирдлага дор эхэлсэн байна. “Уургай” аж ахуй 1994 онд малын бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, мал аж ахуй дахь үржил-селекцийн ажлыг сайжруулах, тувагийн ноолуурын чиглэлийн ямаануудыг сэргээх, мөн генийн сан, цөм сүргийг хадгалах зорилгоор байгуулагджээ.
Комиссын шалгалт явагдах үед аж ахуйнуудад үржлийн ямаа, эм ямаа, янз бүрийн насны төлөг нийлсэн 9 мянга гаруй ямаа байжээ. Эндэх малын төрлийн тоо толгой нь Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн шийдвэрийн дагуу шинэ үүлдрийн хээлтэгч малын хамгийн бага тоонд тавигдах шаардлагыг хангаж байна.
Тувагийн цэвэр үүлдрийн ямааг үржүүлэхдээ үүлдэр доторх үржил селекцийн аргаар, өөрөөр хэлбэл ноолуурын гарц ихтэй, ноосонд агуулагдах ноолуурын үслэгийн агууламж, эрлийзжүүлэх хос малыг амьдын жин, зорилтот бүлэгт сонгон шалгаруулах аргаар явуулжээ.
Тувагийн ямааг ноолуурын чиглэлээр сайжруулах олон жилийн ажлын үр дүнд тэдний удмын санг сэргээх, хадгалах, зохистой ашиглах боломжтой болж байна. Тус үүлдрийн удмын санг анх удаа судалж, Тува ямааны биологийн болон гадаад шинж төрх, ашиг шимийн онцлогийг тодорхойлсон бөгөөд шинжээчдийн комисс ноолуурын чиглэлийн бусад бүс нутгийн болон оросын ямааны үүлдэртэй харьцуулсан эерэг дүгнэлтийг гаргажээ.
Шинжээчид тувагийн ноолуурын үүлдрийн ямааны ялгарах онцлогийг, ноосон бүрхүүл дэх ноолуурын өндөр агуулгатай хэмээн онцолсон байна. Тува ямааны ноосны бүтэц дэх ноолуурын эзлэх жин 82-91 хувь байна. Харьцуулах үүднээс, Уулын Алтайн үүлдрийн ямааны ноосон дахь ноолуур 45-50 хувь, оренбургийнх - 45-50 хувь, дагестаны уулын ямааных - 65-80 хувь байдаг.
Үүний зэрэгцээ тувагийн ноолуурын үүлдэрийн эм ямааны үржил жим 120-125 хувь гэж тооцдог. Энэ үүлдрийн ямаанууд ясны чангатай, жин, өндөр, сүүний гарц үзүүлэлтийг хангаж байгааг харуулж байгаа тодорхойлолттой байна. Тувагийн ноолуурын чиглэлийн шинэ үүлдрийн ямаа гаргаж авах үржил селекцийн ажлын амжилтыг баталгаажуулахаар энэ үүлдрийн малын тоо толгойд хийсэн шинжилгээ дүгнэлтийн актдаа мэргэжилтнүүд, цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй, ашиг шим болон гадаад шинж байдлын хувьд үржил селекцийн тогтвортой үзүүлэлт бүхий хар бараан зүс давамгайлсан шинэ үүлдэр бий болсныг нотолжээ.
Тувагийн ноолуурын чиглэлийн ямааны удам зүйн үнэ цэнийг үнэлэх явцдаа шинжээчид үржлийн ямааныхыг 100%, эм ямааныхыг 85 хувь, төлгөн ямааныхыг 70 хүртэл хувиар тогтоов. Цаашид “Тувагийн ноолуурын ямааны” батлагдсан үүлдрийг Улсын омог удмын бүртгэлд хамруулах ёстой байна.
В сюжете: ТуваТывакозыживотноводство