Тува улс төрөлтийн тоогоор Сибирь болон нийт ОХУ-ын хэмжээнд манлайлсан хэвээр байна
Бүгд найрамдах Тува улсад цар тахлын үед буюу 2020 онд 1000 хүнд оногдох төрөлтийн тоо 20,2 хүрч оргил үзүүлэлтэд хүрчээ. 2023 онд Тувад 5 738 хүүхэд төрсөн нь 2022 оныхоос 325-аар цөөн байжээ.
Тувагийн бүгд найрамдах улсын Хөдөлмөр, нийгмийн бодлогын яам хүүхэдтэй гэр бүлүүд болон хүүхдүүдийн байдлын талаарх улсын тайлангийн хүрээнд төрөлтийн тухай тоо баримтыг Засгийн газарт танилцуулсан байна.
Өнгөрсөн онд тус улсын хэмжээнд төрөлтийн тоо сүүлийн 5 жилийн хамгийн доогуур - 1000 хүнд 16,9 төрөл ноогдож байгаа боловч тус улс Сибирийн Холбооны тойрогт тэргүүлж, Оросын хэмжээнд Чечений дараа хоёрдугаар байрт орсон хэвээр байна.
Энд сануулахад, Тувад төрөлтийн оргил үе цар тахлын ид үед тохиож, 2020 онд 1000 хүн амд 20,2 төрөлт ногдож байсан юм. 2021 онд 1000 хүнд ногдох төрөлт 19,2, в 2022 онд 17,7 болж буурчээ.
2023 онд шинээр төрж бүртгэлд хамрагдсан нийт шинээр төрөгсдийн дунд хөвгүүд давамгайлж - 2 919 нь буюу нийт шинээр төрөгсдийн 50,4 хувь нь (2022 онд 3 083 нь) хүү байжээ. Харин охид ялигүй бага тоотой – 2 849 (2022 онд – 2 968) төрсөн байна.
Айлын ууган хүүхэд болж 1 434 хүүхэд мэндэлсэн бол, 1 393 хүүхэд айлын хоёр дахь, 2 936 хүүхэд гурав дахь болон түүнээс хойшх хүүхэд болж мэндэлсэн байна. Нийт шинээр төрсөн хүүхдүүдийн 43% гаруй хувь нь гэр бүлтэй эхчүүдээс төржээ. Харин 3 270 нь буюу нийт шинээр төрөгсдийн 56,5 % хувь нь гэр бүлгүй эхчүүдээс мэндэлсэн байна. Тэдний 1773-ийн эцгийг гэрлэлтийг бүртгэх товчоод эсвэл шүүхийн журмаар тогтоолгожээ.
Тува улс төрөлтийн тоо өндөртэйн ачаар сүүлийн 10 жилд Оросын хамгийн “залуу” бүс нутгийн нэгд орж байна. Тус улсын иргэдийн дундаж нас 30 нас байгаа юм. Үүнээс залуу нь зөвхөн Бүгд найрамдах Чечень улс бөгөөд хүн амын дундаж нас нь 29,1 байна. 2024 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Тувад 18 хүртэлх насны хүүхэд өсвөр үеийнхний тоо 123 606 болсон нь нийт хүн амынх нь 36,6% юм.
В сюжете: ТуваТыварождаемость