Белорусын ерөнхийлөгч Монгол улсад төрийн айлчлал хийнэ
Ирэх зургадугаар сарын эхний өдрүүдэд Улаанбаатар хотноо Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсухтэй уулзалт хэлэлцээ хийнэ.
Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко 6 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн чиглэлүүдийг хэлэлцэнэ.
Белоруссын удирдагчийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлжээ.
Монгол улсын ерөнхийлөгч У.Хурэлсухтэй хийх албан ёсны хэлэлцээ Улаанбаатар хотноо цомсгосон болон өргөтгөсөн бүтцээр явагдана. Хоёр улсын удирдагчид белорусс-монголын харилцааны боломжуудыг дээд зэргээр нээн илрүүлэхийн тулд хамтын ажиллагааны хэтийн чиглэлүүдийг хэлэлцэнэ.
"Юун түрүүнд худалдаа-эдийн засгийн хүрээн дэх харилцааг тэлэх, монголын зах зээлд белоруссын хүнсний болон аж үйлдвэрийн эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүд нийлүүлэх, ХАА үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэнэ,- гэж мэдээлэлд дурьджээ.
Хэлэлцээний дүнд талууд хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх хоёр талын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Лукашенко тэрчлэн Монголын ард түмний өвөрмөц ёс уламжлал, түүхтэй танилцана.
Төрийн айлчлалын арга хэмжээтэй зэрэгцэн Улаанбаатар хотноо монгол-белоруссын бизнес форум болж, хоёр талын ажил хэргийн хүрээний төлөөлөгчид харилцан боломжуудаа нарийвчлан хэлэлцэж, тодорхой чиглэлүүдээр практик асуудлууд хэлэлцэх боломжтой байна.