Новости Бурятии, Монголии и Калмыкии — Asia Russia Daily
Mng
Новости Статьи Персоны Буддизм Блоги Медиа
28 марта 2024 2475

Оюутнууддаа санаа тавих нь бидний гол ажил

Буриадын ХАА-н улсын их сургууль энэ гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Булган аймгийн сурагчдыг ээлжит удаа хүлээн авлаа.

Реклама

Тэд бол их дээд сургуулиудаар хийгддэг уламжлалт тойрон аялалд оролцож байгаа, оросын боловсрол эзэмших хүсэл сонирхолтой хүүхдүүд. “Манай академийн зүгээс энэ хүүхдүүдэд ХАА болон ойн аж ахуйн тоон технологжсон тусгай анги танхимаа дуртайяа нээн үзүүлж, тэнд хүүхдүүд ХАА-д ашиглагдаж байгаа агро-дрон, VR-нүдний шил, бусад тоон технологиудтай танилцлаа.

Буриадын ХАА-н Улсын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа, олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал Ольга Алтаева Монголоос ирсэн сургуулийн хүүхдүүд, шинээр элсэгчид болон оюутнуудтай ажиллаж ирсэн туршлагынхаа талаар АРД-д ингэж хуучиллаа. Мөн тус Академи фермерүүд болон ХАА-н үйлдвэр аж ахуйдтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар тэр ярьсан юм.

- БХААУИС монгол элсэгчдийг хэрхэн татаж байна вэ ?

- Манай их сургуулийн үндсэн чиглэл хөдөө аж ахуй шүү дээ. Урьд нь бид Улаанбаатарт очиж мэргэжлийн чиглэл олгох сургалт сурталчилгаа явуулдаг байсан бол төд удалгүй, энэ нь тийм ч үр өгөөжтэй бус, оюутнуудыг олноор нь татан суралцуулж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон юм. Манай гол зүйл бол нутаг дэвсгэр маань. Харин Монголын аймгуудад хөдөө аж ахуй эрхлэх хүсэлтэй, үүнд салбарын мэдлэг зайлшгүй чухлыг ойлгодог хүмүүс байдаг. Тиймээс бид Булган, Сэлэнгэ зэрэг хилийн дагуух аймгууд болон тэндээсээ цааш очиж яриа таниулга хийдэг бөгөөд хамгийн гол нь эргээд бидэнд тэндээс ханддаг. Үүнээс гадна Улаанбаатар хотод Россотрудничество агентлагаас (РЦНК, Русский дом) зохион байгуулдаг боловсролын үзэсгэлэнгүүдэд заавал оролцож байна. Энэ хавар гэхэд сургалтууд явуулж, олгодог мэргэжлүүдээ биетээр сурталчлах гэж байна. Бүхэлдээ монголын сурагчдын дунд Орост суралцах сонирхол байдаг. Тэдний хувьд Орос орон ойрхон оршдог боловч алс холын таньж мэдэхгүй улс байдаг.

 

Сэлэнгэ аймгийн сургуулийн сурагчдад мэргэжлийн чиглэл олгох сургалт

Үүний зэрэгцээ монголын сургуулиудын багш нар боломжит сургалтуудын талаарх мэдээлэл тааруу байдаг талаар гомдол хэлдэгийг нуухгүй. Харин сурах явц дундаа бол амьдрах нөхцөл сайн, гэр оронтойгоо ойр, кампус тухлаг, оюутнуудын спортын болон бүтээлч ур чадавхыг нээх боломжтой зэрэг олон сайн талуудтай- энэ бүхэн цогцоороо сайн үр дүн авчирдаг гэдгийг хэлцгээдэг. Тиймээс бид монголын сурагчдын дунд холбоо харилцаагаа өргөжүүлж,  сургалтын нөхцөлийн талаарх  мэдлэг мэдээллийг нь тэлэхэд гол анхаарал хандуулж байна.

- Монголын элсэгчдэд ОХУ-аас олгодог квотын тухайд? 

-Тиймээ, Россотрудничество хангалттай их квот буюу их дээд сургуулийн 18-50 орон тоо олгож байгаа.  Гэвч хэрэг дээрээ сургуулиуд нь тархай бутархай байрлалтай, хөдөөгийн суурингуудад тэр болгон тогтвортой интернэт байдаггүй зэрэг асуудлууд тулгардаг.  Харин квот авахын тулд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт нэлээд олон тул Россотрудничество-гийн сайтын ачааллыг сурагчид тэр болгон давж чаддаггүй. Эсвэл Орост суралцахын тулд гадаад паспорт шаардлагатай болно гэдгийг мэдэхгүй хүүхдүүд ч олон байх жишээтэй. Тиймээс монголын сургуулиуд руу очихдоо бид дан ганц Академиа төлөөлж, сурах боломжуудыг сурталчлах төдийгүй, баримт бичиг бүрдүүлэлтэд нь мөн туслахаар шийдсэн юм.

- Монголын төгсөгчдөд зориулсан тойрон аялал зохион байгуулдагийг тань бас би мэдэх юм байна.

- Энэ чиглэлд бид сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллаж байна. Урьд нь сурагчид манайхыг зорьж ирдэг байсан ч гэлээ, тэдний хөтөлбөрт Буриадын бүх сургууль багтсан гэдгээрээ аялал нь нэлээд хурдан, өнгөц шинжтэй болж өнгөрдөг байсан. Одоо бол бид манай академид ирээд юу үзэж харж боломжтой гэдгээ эртнээс тохиролцож байгаа, цаад тал ч бас тийм сонирхолтой байдаг. Хэрвээ бид оюутан татахыг хүсэж байгаа бол манай оюутнууд хэрхэн амьдарч, хэрхэн суралцдаг, ямар тусгайлан тохижуулсан анги танхим, лабораториуд байгаа вэ гэдгийг харуулж, бас оюутнуудын ахуй амьдрал, амралт чөлөөт цагийн орчинтой танилцуулах үүднээс дотуур байраар заавал оруулдаг. Дашрамд дурьдахад, Монголын оюутнууд манайд үнэ төлбөргүй дотуур байранд суудаг. 

Монголын сурагчид академид экскурс хийх үеэр

- Монголоос өнөөдөр хэдэн оюутан академид суралцаж байна.

- Гадаад оюутнуудын хувиар нь авч үзвэл, Монголоос хамгийн олон-26 оюутан дээд боловсролын хөтөлбөрөөр суралцаж байна. Мөн насан туршийн боловсролын хүрээлэнд орос хэл үзэж байна. Тэдний дийлэнх олонх нь мал эмнэлгийн факультетыг сонгосон. Түүнээс гадна өнгөрсөн онд Булган аймгийн захиргаатай “Мал эмнэлэг”-ийн чиглэлээр зорилтот сургалтын гэрээ байгуулсны дагуу 8 оюутан танхимаар суралцаж байна. Мал эмнэлэг Монгол улсад маш эрэлттэй мэргэжил. Мөн сүүлийн үед агрономчоор сурах эрэлт ихсэж байна. Орос хэлийг гадаад хэлний зориулалтаар судалж байгаа хэд хэдэн оюутан бий. Тэд орос хэлийг судалж, цаашдаа ОХУ-ын иргэн болохоор төлөвлөгөөтэй. Манай академид Монголын бүх иргэн жилийн 45000 рублийн тогтмол төлбөрөөр суралцахад нээлттэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх. Манай монгол оюутнууд чадварлаг. Тэд их сургуулийн бүхий л арга хэмжээнд маш сайн үзүүлэлттэй оролцдог: тэд маш сайн дуулдаг, жүжиглэх уран чадвартай, “Оюутны хавар” наадамд идэвхтэй оролцдог. 2023 онд манай академийн оюутан Найрамдал овогтой Баттулга Кубаний ХАА-н Улсын их сургуулиас Краснодар хотод зохион байгуулсан Агроград оюутны бүлгүүдийн дундах Олон улсын залуучуудын форумын үеэр “ОХУ-ын хөдөө ахуйн их сургуулиудын шилдэг гадаад оюутан”-аар шалгарч, бас “Бүтээлч хүн-2023” төрөлд тэргүүлсэн юм. Тэр бас “Алтан булаг” нэртэй чуулгад дуулдаг. Манай ирээдүйн оюутнуудад тэрээр сайн үлгэр жишээ болж явдаг.

«Бүтээлч оюутан-2023”:  Найрамдал Баттулга нэгдүгээр байр эзлэв

Оюутнуудын дасан зохицох, ялангуяа орос хэл судлах үйл явц гол хүндрэлтэй байдгийг нуух юун. Манай академи түргэн дасан зохицоход нь туслах үүднээс гадаад оюутнуудтайгаа ажиллаж, бусад орны оюутнуудтай танилцах, соёл, спортын амьдралд татан оролцуулах үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Манай олон улсын хэлтэс хамтдаа цайлах, тэшүүрийн талбайд очиж гулгах, музей үзэх зэргээр оюутнуудыг хооронд нь нэгдэн нягтруулах арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн гол нь бид оюутнуудыг ялгаж заагладаггшүй, эсрэгээр нь, орчинд нь дээд зэргээр оруулж, бусад оюутнуудтайгаа харилцах боломжийг нь олгодог. Үүний дүнд манай оюутнууд хожмоо сайн дурынхны эгнээнд нэгдэж, дараа нь Монголоос төлөөлөгчид угтах үед хөтөч, хэлмэрч нь болж, академийнхаа талаар ярьж өгдөг юм. 

- Монголоос ирсэн оюутнуудад дадлагын болон солилцооны ямар хөтөлбөрүүд байдаг вэ? Монгол дахь танай оюутнуудад мөн адил? 

-Манайд Монголоос ирсэн оюутнуудад зориулсан сүлжээний форматын хоёр хөтөлбөр байдаг. Энэ онд Оросын оюутнуудад бас зориулж “Зоотехник: хувийн зоотехник ба мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи”, “Хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдввэрлэл, дахин боловсруулалт”, мөн Монгол улсын ХААИС-тай хамтарч “Ойн аж ахуй: Байгалийн онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрүүд дэх эко системийн үйлчилгээ” гэсэн чиглэлээр хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөж байна.

 - Оросын бусад их сургуультай өрсөлдөх хэр хэцүү вэ?

- Өнөөгийн нөхцөлд их дээд сургуульд элсэгчдийн төлөөх өрсөлдөөн дэлхий даяар маш эрчимжсэн. Монгол улсад манайх ганц монгол, оросын их дээд сургуулиудаар зогсохгүй, АНУ болон Европын их дээд сургуулиудтай өрсөлдөх болдог. Мэдээжийн хэрэг, өрсөлдөөн бий, үргэлж байх байх. Их дээд сургууль болгон ямархуу түвшинд байхаас, өөрийгөө хэрхэн таниулахд асуудлын гол нь байдаг. Хэрвээ бид барууны их дээд сургуулиудтай өрсөлдөж чадахгүй гэж ярьвал өөрчлөгдөх юм бага байх. Ямар ч байсан өөрсөндөө ямар нэг өөрчлөлт хийж, оюутнуудад зориулсан нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Тэгж чадвал оюутнууд Төв Сибирь эсвэл Оросын төвийн бүс нутгуудад нөхцөл нь ойролцоо гэдгийг ойлгосноор олонх нь нутаг оронтойгоо ойрхон сурч амьдрах боломжийг сонгодог. Мэдээж, манай хажууханд монголын оюутнуудын дунд нэр хүнд сайтай Эрхүүгийн ХАА-н их сургууль байдаг. Эрхүүд очихоор тэдэнд бүх юм нь өөр, бага зэрэг өөр амьдрал руу орсон мэт санагддаг. Гэхдээ бид Буриад бол олон соёлын огтлолцол дээр оршдог, манайд Иволгийн дацан, Одигитриевийн сүм, хуучны шүтлэгтнүүд, бурхны шашны уламжлалыг хадгалагчид байдаг гэдгийг бид харуулдаг. Манайд бүгдийг нь харах боломжтой. Түүнээс гадна элсэн суралцагчид шийдвэр гаргах явцдаа санхүүгийн боломжоо ч бас харгалзаж үзэх болно. Улаанбаатарын оюутан Оросын төв хэсэг дэх их дээд сургуулиудад суралцах боломжтой байдаг бол, аймаг орон нутгийн оюутнууд ойр орчмын бүс нутгуудыг авч үзэх нь элбэг. Харин гадаад оюутнууд суралцдаг байх нь тухайн их дээд сургуулийн хувьд нэр хүнд болоод статус талаасаа том үзүүлэлт болдог.

Булган, Хөвсгөл аймгийн төлөөлөгчид

 - БХААУИС Монголын их дээд сургуулиудтай ямар түүхэн хамтын ажиллагаатай вэ?

- Манай Академийн Монголын их дээд сургуулиудтай өрнүүлсэн хамтын ажиллагаа бүр Зөвлөлтийн үеэс буюу тус Академийг Хөдөө аж ахуйн институт гэгдэж байсан цагаас эхтэй бөгөөд Монгол Улсын ХААИС-тай идэвхтэй харилцаатай явж ирсэн юм. 2001 онд тус Академийн бааз суурьт түшиглэж монголын багш, оюутнуудыг богино хугацаатай танилцах дадлага хийлгэх, академийн багш нар Монгол улсын ХААИС-д тусгай курст лекц унших, хамтарсан шинжилгээ судалгаа явуулах, бага хуралд оролцуулах зэрэгт томилон ажиллуулах тухай анхны гэрээ байгуулагдаж байв. Одоогийн байдлаар Монгол улсын ХААИС-тай “Зоотехникч” болон “Ойн аж ахуйн” чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хоёр хөтөлбөр хэрэгжиж байна. 

Монгол улсын их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзалт

Монгол улсын ХААИС-аас гадна дараах их дээд сургуулиултай хамтын ажиллагааны хэлэлцээртэй ажиллаж байна. Үүнд: :

  • Санхүү-Эдийн засгийн их сургууль
  • Монгол Улсын Эдийн засгийн их сургууль;
  • Зүүнхараагийн политехникийн коллеж

Харин МУИС-тай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

- Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд ямар төсөл, судалгааны шинжилгээний ажлууд хийгдэв?

- Сүүлийн үеийн томоохон төслийн нэг нь 8 улсын (Орос, Монгол, Турк, Грек, Итали, Румын, Польш, Литва) 13 их сургууль, түүний дотор тус Академи болон Монгол Улсын ХААИС оролцсон консорциум хамтран хэрэгжүүлсэн LEATHUB төсөл байсан юм. Орос, Монголын дөрвөн их сургуульд сургалт инновацийн төв байгуулах, тэдгээрт арьс ширний үйлдвэрүүдийн ажилтнуудын сургаж бэлтгэх, компаниудын хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн судалгаа, боловсруулалтын үйлчилгээг их дээд сургуулиудын зүгээс хэрэгжүүлэх, мөн арьс ширний түүхий эд боловсруулах экологийн цэвэр технологи, коллаген агуулсан хаягдлыг дахин боловсруулах талын судалгаа явуулах зорилготой энэ төсөлд Дорнод Сибирийн Технологи, Менежментийн Улсын их сургууль (ВСГУТУ) мөн оролцсон юм.  Энэ хүрээнд байгуулагдсан төвүүд нь Европын Холбоо, ОХУ, Монгол улсын арьс ширний аж үйлдвэрлэлд хурцаар тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготой. 2022 оны санхүүжилтийн хэмжээ нь нийт 13 сая орчим рубль байсан юм.

Бид мөн сургалтын хөтөлбөрөө мэргэжилтэн бэлтгэх янз бүрийн чиглэлээр өргөжүүлж, орос хэлний сургалтын хөтөлбөр, хамтарсан судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдээр дадлагын хөтөлбөрүүд бий болгохоор төлөвлөж байна. Тэрчлэн Россотрудничество агентлагийн арга хэмжээнүүдэд оролцож, Булган, Өмнөговь аймгууд руу хэлэлцээр байгуулах зорилгоор танилцах айлчлалууд хийх, Сэлэнгэ, Булган болон бусад аймгаас квотын дагуу оюутан элсүүлэх ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Оюутан солилцоо, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг дадлагажуулах хөтөлбөрүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх сэдвүүдээр монголын их дээд сургуулийн ажилтнуудтай хамтарсан шинжилгээ явуулах.

«Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл» форум

Бидний хамтын ажиллагаа үндсэндээ, боловсролын үйлчилгээний салбарт явагддаг. Гэхдээ бид нэгэн цагт эрдэм-шинжилгээний үйл ажиллагаанд шилжинэ гэж найдаж байна. Эрдэм-шинжилгээний үйл ажиллагаа илүү нарийн төвөгтэй. Хэрвээ боловсролын чиглэлээр хөтөлбөр нээж, оюутан солилцоо, дадлагын ажлууд зэргийг явуулж болдог, бүх их дээд сургуульд түгээмэл байдаг бол, шинжлэх ухааны түвшинд багш-профессорын бүрэлдэхүүний түвшинд түхрүү хандсан өвөрмөц хамтын ажиллагаа явагдах ёстой. Энд хэлний мэдлэгээс гадна, мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдээр ашиг сонирхол хэр нийцэж байгаа нь чухал ач холбогдолтой. Ашиг сонирхол давхцаж байвал бид хамтарч ажиллахад бэлэн. Гэхдээ энд манай багш нарын хөдөлгөөнт байдлыг тусгасан хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарах учраас бид хамтран ажиллагч их дээд сургуультай үүнийг тохирох ёстой болно. Мөн манай лабораториудад ямар туршилт судалгаанууд явагдаж байгаа, нөгөө талд мөн ямар ажил явагдаж байгаа гэхчлэн давхцлын цэгүүдийг олох шаардлагатай юм. Мөн өөр нэг чухал бүрдэл хэсэг бол хил давах: экспортын хяналтын шаардлагын дагуу бид тэр болгон объектоо зөөвөрлөх боломжгүй. Гэвч ямар ч тохиолдолд бага хурал, симпозиумууд дээр эрдмийн ашиг сонирхлын үүднээс харилцаа хамтын ажиллагаа өрнөдөг. Бид мэдээж монголын талд очиж байхад тэд органик хөдөө аж ахуй, ургамал тариалан болон мал эмнэлгийн чиглэлийн судалгаануудыг сонирхож байсан.

- “Тэрбум мод” хөтөлбөртэй холбоотой хүсэлт санал тавьж байв уу?

- Буриадын ХААЯ-ны хүсэлтээр энэ төсөлд идэвхтэй оролцож байсан - Манай ойн аж ахуйн салбарын дэргэд үржүүлгийн талбай байдаг тул бид суулгацуудаа зөөвөрлөн аваачсан нь сайн дэмжлэг хүлээсэн. Түүнээс хойш бидэнд суулгац борлуулах хүсэлтүүд ирсэн юм. Энэ хөтөлбөрийг их сайн санаачилга гэж үзэж байгаа учир бид түүнд цаашид үргэлжлүүлэн оролцож, зөвхөн суулгац борлуулж, тариалах төдийгүй, хөрсний судалгаа, аль нэг үүлдрийг нутагшуулах чиглэлд хамтарч болох юм. Нэгэнтээ л бид нэг ижил нөхцөлтэй, манай хоёр орны уур амьсгал, хөрсний нөхцөл зарим бүс нутгаараа яг таг ижил байдаг учир зарчмын хувьд Буриад, Монголын аль алинд илүүтэй бүсийн онцлогтой хөтөлбөр бий болгох боломжтой.

- Өнөөдөр монголчууд туслах аж ахуйг улам бүр их сонирхох болж, ногоо тариалж суралцаж байна…

- Энэ талын асуулт Монголд төдийгүй, манай Буриадад ч түгээмэл байна. Мэдээжийн хэрэг, хөдөө аж ахуй эрхлэхийн тулд юуг хэрхэн тариалахаа ойлгодог байхын тулд зохих мэдлэг, дадал олсон байх шаардлагатай.  Тариалалт хийх хөрсөө мэддэг байх, цаг уураа ойлгодог байх, хаанаас үр авахаа мэдэх хэрэгтэй. Гол нь эхлэн суралцагч фермер хүн хөл дээрээ босоход нь мэдэж байвал зохих маш олон зүйл байдаг учраас энэ бүхнийг харьцуулан жишиж чаддаг байх нь чухал. Тиймээс Буриадын ХАА-н Академи болон монголын их дээд сургуулиуд ийм мэдлэг шаардлагатай байгаа бүх хүнд тусалж чадна гэж бодож байна. Жишээ нь, фермерүүд насан туршийн боловсролын хүрээлэнд суралцах боломжтой. Түүнээс гадна, бид энгийн хүмүүст зориулсан нэмэлт сургалтууд явуулахад бэлэн байна.

В сюжете: БурятияМонголияБГСХАстудентымеждународное сотрудничествоВУЗ

Похожие материалы

Сегодня 28

В Улан-Удэ обсудили развитие туристических троп Дальнего Востока

По итогам круглого стола участники обменялись опытом и предложениями по дальнейшему развитию туристической инфраструктуры, сохранению природного и культурного наследия и интеграции новых маршрутов в туристическую экосистему Дальнего Востока.

Сегодня 199

В БГУ откроется молодёжная лаборатория нанобиотехнологий

Бурятский государственный университет имени Доржи Банзарова вошёл в число  победителей федерального конкурса Минобрнауки России на создание молодёжных лабораторий.

Сегодня 223

Археологический комплекс Этнографического музея обновили впервые за 50 лет

В Этнографическом музее народов Забайкалья провели капитальный ремонт Археологического комплекса и здания водозаборной скважины. Работы выполнены по президентскому нацпроекту «Семья».

Сегодня 250

Более трех тысяч зрителей увидели яркое цирковое шоу «Экстрим»

Масштабный международный проект, созданный в сотрудничестве с легендарной итальянской династией Тони и артистами Государственного цирка Бурятии, с успехом провел 12 аншлаговых представлений.

Первая полоса

11 октября 685

Даши Намдаков и «Тропы Дальнего Востока»: в Бурятии открыли эко-тропу «Плато Тапхар»

Сегодня

В Улан-Удэ обсудили развитие туристических троп Дальнего Востока

По итогам круглого стола участники обменялись опытом и предложениями по дальнейшему развитию туристической инфраструктуры, сохранению природного и культурного наследия и интеграции новых маршрутов в туристическую экосистему Дальнего Востока.

Сегодня 16

Площадь лесов Монголии увеличилась с 7,9% до 8,71%

В рамках национального движения «Миллиард деревьев», инициированного президентом Монголии, в период с 20 сентября по 31 октября по всей стране проводится кампания «Золотая осень — сезон посадки деревьев».

Реклама
Сегодня 41

Монгольский сайгак вернулся в исконные места обитания

Численность сайгака, вернувшегося на свои исторические территории, достигла 1659 особей. Примечательно, что этого удалось добиться благодаря применению оптимальных методов охраны и грамотному природоохранному менеджменту.

Сегодня 66

Азербайджан ратифицировал соглашение о воздушном сообщении с Монголией

Президент Азербайджанской Республики Ильхам Алиев подписал соответствующий указ.

Реклама

Популярное

  • 9 октября 4937

    Ветеран СВО из Бурятии удостоен золотой медали за развитие агробизнеса. ВИДЕО

  • 8 октября 2682

    В Монголии восстановлено озеро “Хэлтгийн цагаан”

  • 9 октября 2327

    Нефтеперерабатывающий завод Монголии готов на 60%

  • 7 октября 2175

    Монголия изучает возможности экспорта сельскохозяйственной продукции в Китай и страны Юго-Восточной Азии

  • Вчера 1973

    Монголия в 10 раз увеличила мощности по производству органических кормов для скота

  • 6 октября 1557

    Из-за нехватки бензина на АЗС Монголии внедрят видеонаблюдение

  • 8 октября 1407

    Улан-Батор сформировал запас брикетированного топлива объемом 52 749 тонн

  • 8 октября 1407

    В школы Бурятии начали поступать новые учебники по курсу «История нашего края»

Сегодня 64

В войска Монголии внедрят инновационные разработки отечественных военных инженеров

Министр обороны Монголии Д. Батлут посетил Командование сухопутных войск Вооруженных сил, где ознакомился с боевой подготовкой, развитием кадрового потенциала и инновационными разработками.

Сегодня 194

В БГУ откроется молодёжная лаборатория нанобиотехнологий

Бурятский государственный университет имени Доржи Банзарова вошёл в число  победителей федерального конкурса Минобрнауки России на создание молодёжных лабораторий.

Сегодня 190

Монголбанк и МВФ продолжают сотрудничество в целях совершенствования системы денежно-кредитной политики

Монголбанк совместно с экспертами Международного валютного фонда (МВФ) провёл оценку системы денежно-кредитной политики, операционной деятельности и модели экономического прогнозирования.

Сегодня 231

Вышла в свет книга писательницы Б. Цэвэлмаа «Великое переселение бурят»

Писательница Б. Цэвэлмаа совместно с издательством НЭПКО выпустила книгу «Великое переселение бурят», повествующую о происхождении, истории, миграциях и борьбе за национальную свободу бурятского народа, занимающего особое место в истории монгольской нации.

Видео дня: Министр спорта Бурятии водрузил флаг Победы на вершине Мунку-Сардык

Несмотря на непогоду, крутые подъемы и ледяные склоны, Иван Козырев дошёл до цели.

Сегодня 200

Депутат О.Алтангэрэл встретился с депутатом Палаты представителей Высшего собрания Таджикистана

Стороны подчеркнули необходимость расширения двусторонних отношений и сотрудничества в культурно-гуманитарной сфере.

Сегодня 194

Процентная ставка по «зеленым» кредитам в Монголии ниже, чем по обычным кредитам

По состоянию на второй квартал текущего года процентная ставка по вновь выданным «зеленым» кредитам в тугриках составляет 14,9%. Это ниже по сравнению с текущей ставкой по обычным кредитам, которая составляет 17,7%.

Самое важное

10 октября 2024 112402

«Служу трудовому народу!» Интервью с послом России в Монголии. ВИДЕО

Интервью Чрезвычайного и Полномочного Посла России в Монголии А.Н.Евсикова российско-монгольскому телеканалу "AIST Global".

8 октября 2024 112090

В Бурятии создадут каталог эвенкийского национального костюма

Ассоциация коренных малочисленных народов Севера Республики Бурятия и государственный республиканский центр эвенкийской культуры «Арун» приступили к проекту «Каталог “Аяргумэ тэтыгэ”».

8 октября 2024 112004

Форум регионов России и Монголии станет ежегодным

В Улан-Баторе состоялось XVI заседание подкомиссии по региональному и приграничному сотрудничеству и развитию туризма российско-монгольской межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.

4 октября 2024 113045

Россия и Монголия скорректируют планы сотрудничества

XVI заседание Подкомиссии по региональному и приграничному сотрудничеству Российско-Монгольской Межправительственной комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству пройдет 7октября в Улан-Баторе.

Наверх

2013 — 2026 © ARD: портал деловой информации
Свидетельство о регистрации СМИ Эл. № ФС77-54407. Выдано Роскомнадзором 17.06.2013 г.
При цитировании и публикации материалов прямая активная ссылка на asiarussia.ru обязательна.
Мнение авторов может не совпадать с позицией редакции.

  • Контакты
  • О проекте
  • Рекламодателям
  • Политика конфиденциальности и обработки персональных данных
Разработка и поддержка сайта
Realist
Мы используем cookie. Продолжая пользоваться сайтом, вы принимаете условия обработки персональных данных.
Ок