ОХУ Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө
Монгол улсаас ОХУ руу барааны 3 бүлгийн 375 нэр төрлийн ХАА-н бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтрүүлнэ.
Энэ нь хоёр улсын хоорондох зургаан сарын яриа хэлэлцээний үр дүн болсоныг Монгол улсын Еранхий сайдын орлогч, Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч. Хүрэлбаатар УИХ-д үг хэлэхдээ мэдэгдэв.
Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Монгол улс хооронд үйлчлэх гаалийн татваргүй худалдааны түр хэлэлцээр батлагдах шатандаа яваа бөгөөд гурван бүлэг барааг хамрах юм. "Мах, махан бүтээгдэхүүн" энд нэмэгдсэнээр монголын үйлдвэрлэгчид үхэр, хонь, адуу болон бусад төрлийн мах оросын зах зээлд экспортлох хэмжээгээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж олгож байна. Мөн монгол арьс ширээр Орост худалдан борлуулах гутал, цүнх, бээлий, бүс бусад оёж худалдаална.
Тэрчлэн монголын үйлдвэр худалдаа эрхлэгчид ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой болох юм: дулаан тав тухтай хувцас оросын зах зээлд, ялангуяа хатуу ширүүн уур амьсгалтай бүс нутгуудад өргөн хүртээмжтэй болно.
Энэ хэлэлцээр мөн ЕАЭЗХ, Монгол улс хооронд хөнгөн аж үйлдвэрийн салбар дахь үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ талбарууд нээгдэх юм.
2023 онд Монгол улсаас ОХУ-д гаргасан экспортын хэмжээ махны нийлүүлэлтийн ачаар 7 хувь өссөн байна. Гэвч ЕАЭЗХ-ын орнууд болон Монгол улсын хоорондох худалдааны тэнцэл өндөр алдагдалтай хэвээр байна.
Татваргүй худалдааны шинэ хэлэлцээрийн дүнд монголын экспортын төрөл зүйлийг нэмэгдэж, хэмжээ нэмэгдэх юм. ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдээгээр, Монгол улс энэ онд ЕАЭЗХ-тай хэлэлцээр байгуулах нөхцөлд ойрын 3 жилд экспортын хэмжээ нь 2-3 дахин өсөх боломжтой байна.
Монгол улсын ерөнхий сайдын орлогчийн үзэж байгаагаар, Монгол улс ЕАЭЗХ-ны зах зээлтэй ойртон нягтарсны дүнд Монгол улсын ОХУ болон БНХАУ-тай залгаа хил дээрх чөлөөт эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэхэд шинэ түлхэц үзүүлнэ.
ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээр хэрэгжих явцад өнөө хэр бүрэн хэмжээнд үйл ажиллагаанд ороогүй байгаа Эдийн засгийн чөлөөт бүсийг сэргээхээр төлөвлөж байна. Мөн ойрын ирээдүйд Буриадтай залгаа хил дээрх Алтанбулагийн чөлөөт бүс, оросын Алтайн хязгаартай залгаа Цагааннуур чөлөөт бүс олон улсын худалдаа, логистикийн төв болох учиртай байна. Улмаар Монгол улс Хятад болон Оросын хоорондох Азийн АН-3 болон АН-4 авто замуудаар хийх ачаа тээвэрлэлтэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломж бүрдэнэ.