Халхын голын дайны тухай орос киног монгол хэлнээ хөрвүүлжээ
“Халхын гол. Тэр тусмаа манай алдар гавьяаны тухай” нэртэй уг киног 5 дугаар сарын 9-нд монголын телевиз үзэгчдийн хүртээл болгоно.
Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн Халхын голд байгуулсан ялалтын тухай оросын баримтат киног 5 дугаар сарын 9-ний өдөр гаргахаар монгол хэлнээ хөрвүүлжээ. Орос-монголын AIST Global телевизийн сувгийн редакцаас бидэнд энэ тухай мэдээллээ.
Энэ кинонд 85 жилийн тэртээ Монгол улс болон Манжуурын хил орчимд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй өгүүлнэ. Халхын голын байлдаан Монгол, Орос хоёр улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн юм.
Эрэн хайх отрядын идэвхтнүүд сураггүй болсон цэргүүдийг тэдний эдэлж хэрэглэж байсан зүйлс болон медаль сэлтэд нь тулгуурлаж хайж сурвалжлах ажлаа өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлсээр байна.
Ийм экспедицүүдэд оролцогчдын дурсамж яриа, шинжээчдийн байр суурь, архивын материалууд болон эрэн хайгчдын ажлын үр дүнгүүдийг тус кинонд харуулна.
"Бид найруулагч Максим Ловковын “Халхын гол. Тэр тусмаа манай алдар гавьяаны тухай” баримтат киног монгол хэл рүү дуу оруулгатайгаар хөрвүүлсэн. Зургийн багийнхан 2019 онд эрэн хайгчдын хамтаар тулаан болж байсан газруудад ажилласан юм” гэж тус телевизийн сувгийн ерөнхий редактор Туяна Лыгденова ярив.
Халхын голын байлдаанууд 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд болсон юм. Маршал Жуковоор удирдуулсан монгол, зөвлөлтийн цэргүүд БНМАУ-ын нутагт цөмрөн орж ирсэн японы квантуны армийн анги нэгтгэлүүдийг бутцохисон юм. Энэ ялалт ЗХУ-ын эсрэг дайнд фашист Германы талд нэгдэн орохгүй байх Япон улсын шийдвэрт нөлөөлсөн юм. Жуковын хувьд эндэх дайн тулаан томоохон тулалдаануудыг удирдан явуулах анхны туршлага болсон байдаг. Алдарт жанжныг монголын одон медалиудаас гадна БНМАУ-ын Баатар цолоор шагнасан юм. Улаанбаатарт түүний амьдарч байсан байшинд өдгөө гэр-музей нь ажиллаж байна.
В сюжете: МонголияРоссияХалхин-Голкино