Экспортын орлогыг бүгдэд хүртээх нь: Монгол улсын үндэсний баялгийн Сан байгуулах тухай
Төр стратегийн орд газруудыг ашигласны дүнд орсон мөнгөн хөрөнгийг бүх иргэддээ хүртээнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол улсын парламент сүүлийн 30 жилийн туршид яригдаж ирсэн үндэсний Баялгийн сан байгуулах тухай нэн чухал ач холбогдол бүхий хуулийг баталлаа.
Стратегийн орд газруудыг ашигласны дүнд орсон мөнгөн хөрөнгийг төрөөс бүх иргэддээ хүртээх нь энэ сангийн гол зорилго юм. Гэвч зарим шинжээч энэ хуулийг хэрэгжүүлэх явцад төр бэрхшээлүүдтэй тулгарна, мөн Монгол улсад ийм сан байгуулах нөхцөл нь бүрдээгүй зэрэг байр суурийг илэрхийлж байна.
Монгол улсын эдийн засаг сүүлийн 30 гаруй жилийн турш уул уурхайн салбараас хамаарч байна. Энэ нь тус улсын нийгэм-эдийн засгийн баялаг байгалийн хязгаартай нөөцөөс хараат байгааг илтгэж байгаа юм. Үндэсний баялгийн сан байгуулах нь ашигт малтмалын олборлолтоос ирээдүй хойч үе материаллаг үр шим хүртдэг болгох шинэ тогтолцоог хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай алхам юм гэж Монгол улсын засгийн газар үзэж байна.
Монгол улсын 30 жилийн туршлага бүхэлдээ, байгалийн нөөцийн байнгын экспортоос зөвхөн томоохон уул уурхайн компаниуд ашиг хүртэж байгааг харуулсан юм. Харин ард иргэдийн дийлэнх хувь нь ашигт малтмалын ашиглалтаас эдийн засгийн аливаа нэг ашиг тус мэдрээгүй байна.
Одоогийн байдлаар Монголын томоохон 16 орд стратегийн нөөцийн жагсаалтад орсон, харин тэдгээрийн 7 нь зөвхөн төрийн өмчид багтаж байна. Баялгийн сангийн ачаар төр үлдсэн стратегийн ордыг ашиглаж байгаа уул уурхайн компаниудын ашгаас 34 хүртэл хувийг төр авах боломжтой болно. Учир нь одооноос шинэ хуулийн заалтын дагуу, уул уурхайн компаниуд ашиг орлого хуваахад оролцох үүрэгтэй байна.
Энэ хууль дээр нэмэлтээр засгийн газар Монголын ард иргэдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн гурван шинэ сан байгуулж байгаа нь: Үндэсний хөгжлийн Сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан юм.
Товчхондоо, Хуримтлалын сан нь эрүүл мэнд, боловсрол, орон сууцны барилгад чиглэх бол, Хөгжлийн сан нь улсын хөгжлийн төслүүдийг дэмжих зорилготой байна. Ирээдүй өв сан нь Монгол улсын Төв банкинд хадгалагдах мөнгөн хөрөнгийн хуримтлалд чиглэжээ.
Энэ тавдугаар сардаа багтан иргэн бүрт Үндэсний баялгийн сангаас хувь хүртэх нэрийн данс нээнэ. Төв банк болон Сангийн яам иргэдэд хуваарилах бэлэн бус мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох юм.
Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн талаар монголын шинжээчдийн санал дүгнэлт хуваагдмал байна. Монголдоо нэртэй уул уурхайн инженер-судлаач Б.Мөнхбаатар GOGO сайтад өгсөн ярилцлагадаа, Санг байгуулах тухай хууль цагаа олж батлагдлаа гэж ярьжээ. Чухамхүү одоо л улс орон байгалийн нөөц баялгаа ард иргэдийнхээ, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бүрэн дүүрэн ашиглах эдийн засгийн хөгжлийн шатандаа байна. Монголын иргэд байгалийн нөөц ашигласны үр өгөөжөөс өөрсдийн дансанд хуримтлагдсан орлогыг захиран зарцуулна гэдэг нь энэ төслийг дэмжих сайн үндэс мөн гэж энэ инженер үзэж байна.
Монгол улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхий сайд Дашийн Бямбацэцэг харин эсрэгээрээ, Үндэсний баялгийн сан байгуулах ажлыг ихээхэн ухаан зарж хийх ёстой, үгүй бол дахиад бүх зүйл авлигад идэгдэнэ гэж үзэж байна. Ерөнхийдөө, төрийн мөнгийг байнга завшиж, томоохон авлигын хэргүүд гарч байгаа нь Монголын иргэдийн энэ мэт төсөлд итгэх итгэлийг алдагдуулж байна гэж ерөнхий сайд асан Zindaa сайтад ярьжээ.
Тэгвэл Зүүн Ази судлаач Болор Лхаажав олон улсын Diplomat сэтгүүлд зориулсан өгүүлэлдээ, Монголын уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчид Үндэсний баялгийн сан байгуулах ажилд нааштай хандана гэдэгт огтоос эргэлзсэнгүй. Байгалийн баялгийн экспортын үр өгөөжийг дахин хуваарилах үзэл баримтлал нь өөрөө ноцтой эсэргүүцэлтэй тулгарах боломжтой байна.
Түүний бодлоор, Монголын иргэд байгалийн нөөцийн худалдаанаас олсон ашиг орлогыг ямар нэг мөнгөн төлбөр хэлбэрээр дамжуулах бус, харин тэднийг ажиллаж, сурч боловсрох өргөн боломжийг бүрдүүлж, тогтвортой, орчин цагийн эрүүл мэнд, өндөр чанартай боловсролын тогтолцоо бий болгох замаар хүртээх ёстой байна.