Мишустин ОХУ-Монгол улсын хилийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Тус комиссын оросын хэсгийн бүрэлдэхүүнд нийтдээ долоон шинэ гишүүн багтсан байна.
ОХУ болон Монгол улс хоорондын улс хил хамтран шалгах комисс дахь төлөөлөгчдийн бүхэлдэхүүнд хэд хэдэн бүс нутгийн түшмэд орсон байна. Оросын ерөнхий сайд Михаил Мишустин энэ тухай тушаалд гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичгийг эрх зүйн актууд албан ёсоор нийтлэгддэг интернэт порталд байрлуулжээ.
Комиссын оросын хэсгийн бүрэлдэхүүнд шинэ долоон гишүүн нэмж оруулжээ: Оросын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр хэлтсийн хэлтсийн дарга А.В.Оганов, Бүгд найрамдах Тува улсын засгийн газрын даргын нэгдүгээр орлогч В.А.Донских, Өвөр Байгалийн хязгаарын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, хөгжлийн сайд А.Г.Корешкова,ОХУ-ын улсын бүртгэл, кадастр, зураг зүйн Холбооны албаны геодези, зураг зүйн газрын газар зүйн нэршлийн хэлтсийн тэргүүлэх шинжээч В.Г. Кузнецов, Бүгд найрамдах Буриад улсын засгийн газрын тэргүүн дэд дарга В.В.Мухин, "Роскадастр" нийтийн эрх зүйн компанийн зураг зүйн газрын хилийн зааг тогтоох, хил хязгаарыг тогтооход дэмжлэг үзүүлэх хэлтсийн ахлах редактор Б. В. Мукабенова болон ОХУ-ын улсын бүртгэл, кадастр, зураг зүйн Холбооны албаны геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх хэлтсийн зөвлөх А. И. Скулыбердин нар байна.
Түүнээс гадна Огановыг оросын төлөөлөгчдийн шинэ даргаар томилжээ. Тэрчлэн тус хэсгийн бүрэлдэхүүнээс И. А. Акишин, К. А. Акулов, А. Ц. Доржиев, М. Х. Кара-оол, Е. В. Луковников, М. Е. Турапин нарыг хасжээ.