"Торгоны зам" ралли Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотод өндөрлөнө
Олон улсын автомашины "Торгоны зам" ралли долдугаар сарын 5-нд Томск хотын Лениний талбайгаас гараанд гарна.
Олон улсын автомашины "Торгоны зам" ралли долдугаар сарын 15-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод бариандаа орох бөгөөд энэ үе нь тус улсын Үндэсний их баяр наадам өндөрлөх үетэй давхцах юм. "Торгоны зам" авто раллигийн удирдагч Владимир Чагин сэтгүүлчдэд энэ тухай ярив. "Энэ жилийн ралли уралдааны онцлог нь оролцогчид байгаль цаг уурын өөр өөр бүсээр дайрч, зайндаа тохируулж хүчээ хуваарилах, нөхцөл байдал, хөрсний хэв маяг гээд байнга хувьсан өөрчлөгдөх олон нөхцөлд дасан зохицох шаардлагатай болно. “2019 онд “Торгоны зам” раллийг найрсагаар зочилж байсан Мөнх хөх тэнгэрийн орон Монгол улс биднийг энэ онд мөн угтан авах гэж байна. Ралли Монгол улсын баруун хэсгээс төвийн бүс рүү чиглэлд явагдаж, тус улсын гол баяр - Үндэсний их баяр наадмын үеэр давхцаж барианд орох нь манай уралдаанд өвөрмөц өнгө нэмнэ”, - гэж Чагин ярив.
Ралли "Торгоны зам" ирэх долдугаар сарын 5-нд Томск хотын Лениний талбайгаас гараанд гарна. Харин барианд орох ёслол нь долдугаар сарын 15-нд Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох ёстой байна.