"Торгоны зам" ралли хамгийн хүнд бэрх боловч сонирхолтой маршрутаар явагдана
Ралли уралдааны хөтөлбөрт марафоны үе шат буцаж орж байгаа бөгөөд энэ шатанд тамирчид өөрсдөө бие дааж техник засвар үйлчилгээ хийх юм.
Төмөр хүлэгтнүүдийн 2024 оны гол адал явдал - “Торгоны зам” ралли эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Энэ жилийн уралдаан ирэх долдугаар сарын 5-нд Томск хотоос гараанд гарч, Сибирийн хамгийн сүрлэг уул даваанууд, уулын Алтайн нутгаар дайрч өнгөрөх юм. Дараа нь уралдаанчид Монголын нутаг руу замд гарна. Маршрут нь Монголын баруун хилээс төв хэсэг рүү нь замнах бөгөөд долдугаар сарын 15-нд Улаанбаатарт барианд орж, ёслолын арга хэмжээ болно.
Ралли-марафоны нийт зай нь 5256,7 километр байх бөгөөд үүнээс бараг гурван мянган километр нь хурдны зайн хэсгүүд байна. Мөн Монгол элс, Говийн цөлөрхөг хэсгийн хойд бие гэх зэрэг байгаль цаг уурын өвөрмөц давтагдашгүй онцлог бүсүүдийг тамирчид дайрч гарах болно.
Энд онцолж тэмдэглэхэд, энэ удаагийн ралли уралдаанд марафоны үе шат эргэн орж ирнэ. Энэ шатанд багууд механикчдын тусламж авах хориотой -өөрсдөө засвар техник үйлчилгээгээ бие дааж хийх ёстой болох юм. Нисгэгчдийн бие сэтгэлийн хүчийг шалгах энэ үе шат уралдааны хамгийн төгсгөлд, барианы өмнө болно гэдгээрээ улам ч сонирхолтой.
- “Торгоны зам” ралли уралдааны 14 дэх удаагийнхыг авто спорт сонирхогчдод танилцуулж байгаадаа их баяртай байна. Манай түүхэн дэх хамгийн хүнд бөгөөд сонирхолтой маршруттай уралдаан байх болно. Энэ жилийн гол онцлог бол багууд тайгаас авахуулаад өндөр уул даваа, мөнх цэвдэгтэй орчноос ангам халуун цөл гээд маш олон янзын байгалийн бүс бүслүүрийг туулах ёстой болно. Нийт зайн туршид хүчээ зөв хуваарилахаас гадна байнга хувьсан өөрчлөгдөх нөхцөлд дасан зохицох шаардлага тулгарна,- гэж “Торгоны зам” Олон улсын ралли уралдааны төслийн удирдагч Владимир Чагин сэтгүүлчдэд ярилаа.
-Энэ онд биднийг, 2019 онд найрсгаар угтан авч зочилж байсан Монгол улс дахин угтаж авна. Бидэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа Монгол улсын засгийн газарт талархлаа илэрхийлэхийн хамт Улаанбаатар дахь бариа уралдаанд онцгой өнгө төрх нэмнэ хэмээн ихэд баяртай байна гэж тэр нэмж хэлэв.
В сюжете: раллиралли Шелковый путьМонголияРоссия