Буриадын эрдэмтэн “Пржевальскийн адуу” хэмээх нэрээс татгалзахыг уриалжээ
Нэрт түүхч Дорж Цыбикдоржиев Пржевальскийн адууг жинхэнэ нэрээр нь нэрлэх санал дэвшүүлжээ.
“Пржевальскийн адуу – «тахь – зэрлэг адуу. Казах хэлээр - кертагы (хээрийн тахь).
Жич: Энэ эрдэмтэн Берлиний амьтны хүрээлэнгээс Казахстаны Алиби Тургайн тал дахь дархан цаазат газарт тахь адууны ээлжит сүргийг шилжүүлэн өгсөн тухай дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд тавихдаа “Пржевальскийн адуу” хэмээх нэрийг хаа сайгүй халцгаая. Хөөрхий тэд замын нэгний нэрээр нэрлэгдэх үйлтэй амьтад биш”,- гэж бичжээ.
«Зэрлэг адууг эргэн нутагшуулах нь - 2024» хэмээх төслийг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн улсынхаа арми болон бусад түнш байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Казахстан дахь энэ төслийн зорилго нь Алтын Дала бүс нутагт 40 гаруй зэрлэг адууг таван жилийн хугацаанд нутагшуулж нутгийн омгийн суурийг бүрдүүлэх юм.
«Бид гурван унага, таван гүүг БНЧУ-ын армийн CASA C-295M хоёр нисэх онгоцоор Прага болон Берлинээс аваачихаар төлөвлөж байна. Дөрвөн адууг Прага хотын Кбелы цэргийн нисэх буудлаас зөөвөрлөх бол, өөр дөрвийг Берлиний нисэх буудлаас хүргэнэ”, - гэж Прага-Кбелы цэргийн нисэх буудлын тээврийн нисэх хүчний 24 дүгээр баазын дарга, бригадын генерал Ярослав Фалта мэдээлжээ.
Пржевальскийн адуу 1960-аад оны сүүлээр зэрлэг байгалиас устаж үгүй болсон байна. Бүр тухайн үед Прагийн амьтны хүрээлэн энэ төрөл зүйлийг аврахад идэвхийлэн оролцож байсан бөгөөд 1959 оноос Пржевальскийн адууны омгийн олон улсын номыг эрхлэн гаргаж байна. Прагийн амьтны хүрээлэн хожим Пржевальскийн адууг Монгол нутагт буцаан нутагшуулах төсөлд оролцох болсон. 2011-2019 оны хооронд Монголын баруун нутагт есөн удаагийн томоохон тээвэрлэлт хийсэн юм. Одоогийн байдлаар, Прагийн амьтны хүрээлэн Казахстанд зэрлэг адуу буцаан нутагшуулахаас гадна Монголын зүүн нутагт шинээр өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
В сюжете: Монголияученыйлошадь Пржевальскоготахи