2023 онд ОХУ болон БНХАУ хоорондох ХАА, газар тариалангийн бүтээгдэхүүний бараа эргэлт 36 хувиар өсжээ
Орос, Хятад улсууд олон салбарт, түүний дотор хүнсний худалдааны салбарт идэвхтэй түншлэл өрнүүлж байна.
Оросын ХААЯ-ны дэд сайд, нарийн бичгийн дарга Максим Увайдов Хятад улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд орос-хятадын ХАА-н салбар дахь харилцааг хөгжүүлэх асуудлаарх бага хуралд оролцжээ. Орос, Хятад улсууд олон салбарт, түүний дотор хүнсний худалдааны салбарт идэвхтэй түншлэл өрнүүлж байна. Манай хоёр улсын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бараа эргэлт 2023 онд 36 хувиар өссөн. Хятад улс оросын ХАА, газар тариалангийн салбарын хамгийн том худалдан авагч бөгөөд нийт экспортын 18 хувийг дангаар эзэлж байна.
Хоёр улсын хоорондох үр бүтээлч яриа хэлэлцээний дүнд ийм эрчимтэй өсөлтөд хүрсэн гэдгийг Максим Увайдов тэмдэглэлээ. Сүүлийн зургаан жилд манай талаас газар тариалангийн 20 төрлийн бүтээгдэхүүн, түүний дотор шувууны мах, үхрийн мах, сүү сүүн бүтээгдэхүүн хятадын зах зээлд гаргах эрхтэй болсон байна. Тэр дундаас оросын гахайн махны нийлүүлэлт нээгдсэнийг тусгайлан дурьдах нь зүйтэй. Энэ оноос нийлүүлэлт дөнгөж эхэлсэн боловч цаашид мэдэгдэхүйц өсөх төлөв хэдийн ажиглагдаж байна.
Оросын ХАА-н яамны хилийн чанад дахь төлөөлөгчдийн институт хоёр орны газар тариалангийн салбар хоорондын харилцаа хөгжихөд чухал дэм үзүүлж байна. Тус хүрээлэн нь орос болон хятадын засгийн газрын байгууллагууд хоорондын байнгын холбоо харилцааг бүрдүүлж, оросын компани аж ахуйн нэгжүүдийг БНХАУ-ын түншүүдтэй харилцахад тусалж ажилладаг.
Бага хурлын үеэр Максим Увайдов хятадын эрдэмтэдтэй мал аж ахуй, мал эмнэлгийн хөгжлийн асуудлууд болон энэ чиглэл дэх хамтын ажиллагааг оросын эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын оролцоотой хөгжүүлэх хэтийн төлөв зэргийг хэлэлцжээ. Үүнээс гадна Оросын ХААЯ-ны дэд сайд Ханжоу хот дахь оросын органик бүтээгдэхүүнийг таниулан дэлгэрүүлэх төвийн нээлтэд оролцсон байна.