АРД сайтын редакторын амь насанд халдахыг оролдлоо
Энэ сарын 12-ны шөнө манай АРД сайтын редактор, буриад хөвүүн Евгений Хамагановыг орцонд нь отож байгаад амь насанд нь халдах гэсэн хэрэг гарлаа. Тэрбээр “Шөнийн Ёхор” наадмын дараа сурвалжлага хийгээд гэртээ орох үед нь ийн халдсан байна.
Түүний араас толгой руу нь хүнд зүйлээр цохиж ухаан алдуулаад зөвхөн толгойн хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр хүнд гэмтээсэн юм.
Урьдчилсан оношлогоогоор түүний хүзүүний ясанд гэмтэл учирсан бөгөөд гэмтлийг хүнд зэрэгт оруулан тооцож байгаа юм.
Одоо Евгений Хамаганов Улаан-Үдийн Смешкагийн нэрэмжит эмнэлэгийн тархи мэдрэлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хөл гарын хуруу хөдөлж байгаа, мөн бага зэрэг ярьж байна. Гэвч түүнийг огт хөдөлж болохгүйг эмч нар сануулсан аж.
Гэмт хэрэгтнүүд түүнээс гар утас болон тэмдэглэлийн дэвтэр зэргийг авсан боловч багагүй хэмжээний мөнгөтэй хэтэвчийг нь аваагүй байна. Одоогоор Буриадын мэргэжил нэгтнүүд нь түүнд чадах ядахаараа тусалж байгаа билээ.
Фото: Личная страница Евгения Хамаганова
В сюжете: АРДЕвгений Хамагановхалдлагасэтгүүлчэмнэлэгнападение на журналиста